Маркшейдер гэдэг нь : Уул уурхайн шинжлэх ухааны нэгэн салбар юм. Орд газрыг илээр болон далд аргаар ашиглах явцад төлөвлөлтөөс эхлээд олборлоод дуусах хүртэлх бүхий л үе шатанд мэдээллийг боловсруулах, баримтжуулах, хэмжих , тооцоолох, зураглах зэрэг ажлыг маркшейдер мэргэжилтэн гүйцэтгэдэг.
Маркшейдерийн үндсэн үүрэгт ажлууд:
- Ордын геологийн зүй тогтол,эдийн засгийн үр ашгийн хамаарлыг тогтоох
- Уурхайн олборлож болохуйц нөөцийн хэмжээг тодорхойлох, хил хүрээг тогтоох
- Маркшейдерийн хэмжилт боловсруулалт, түүнийг баримтжуулах, хадгалах
- Уурхайн зурагзүй, зураглал
- Ордын зүй тогтлын судалгаа
- Уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөлт
Маркшейдерийн бусад үүрэгт ажлууд:
- Хүдрийн биетийн болон агуулагч чулуугийн шинж чанар,хэмжээс, тогтоц, байрлал
- Ордын нөөцийн болон олборлолтын эдийн засгийн үнэлгээ
- Нөөцийн хөдөлгөөн, худалдаа,эзэмшил, зээл
- Уурхайн төлөвлөлтийг аюулгүй ажиллагаа, эдийн засгийн үр ашигтай чиглэлээр хангах, хянах
- Уулын ажлаас шалтгаалсан хөрсний ба чулуулгийн шилжилт хөдөлгөөны судалгаа, түүнээс урьдчилан сэргийлэх ба суулт гажилтын сэрэмжлүүлэг,хохирол арилгах
- Уулын ажилд өртсөн талбайн нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг орон нутгийн эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх