Үндсэн чиглэл

-Холбоо нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурьдсан боломжийг олгосон үйл ажиллагааг ажиллагааг үндэслэн чиглэлээ болгоно. Үүнд: -Мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж өгөх чадвартай, үүрэг хариуцлагаа ухамсарлан итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэх. -Маркшейдер инженерүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих чадварыг хэвшүүлэх, мэдлэг, туршлагаа солилцоход нь дэмжлэг үзүүлэх сургалт, зөвөлгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага, ном сэтгүүл хэвлэн гаргах. - Гадаадын ижил зорилго бүхий байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах, сургалт, айлчлалыг харилцан зохион байгуулах - Гишүүдийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах, энэ чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх - Эрдэс баялгийн салбарын хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэх.