Мэндчилгээ

            Монголын Маркшейдерийн Холбооны үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

Монгол Улсыг маань хөгжлийн дардан замд хүргэх хамгийн дөт бөгөөд тод жим нь Уул уурхайн салбар гэдэгт би итгэдэг. Хүсэл мөрөөдлийг бодит хөгжил болгох гол тэтгэгч хүч нь эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн эрдэнэс, баялагийн охь болсон орд газрууд бөгөөд энэхүү тэтгэгч хүчийг гол удирдан чиглүүлэгчид нь үе үеийн маркшейдер инженерүүд та бүхэн билээ.

Уул уурхайн салбарын хурдацтай хөгжил, технологийн дэвшил өсөхийн хэрээр , түүнтэй хөл нийлүүлэн алхаж, салбарынхаа өмнө болоод, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх маркшейдер бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна.

Иймээс манай мэргэжлийн холбооны өмнө гишүүдийнхээ мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон салбарынхаа хөгжлийн төлөө дотоод болон гадаадын ижил төстэй, зорилго нэгтэй байгууллагуудтай хамтран ажилладаг, мэдээлэл солилцдог, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх шаардлага зүй ёсоор урган гарч ирээд байна.

Монголын Маркшейдерийн Холбоо нь салбарынхаа болон гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монголын Маркшейдерийн Холбооны
Гүйцэтгэх захирал
Ч.Отгонсод