Олон улсын маркшейдер оюутны зуны сургалт дадлагад амжилттай оролцлоо

          Олон улсын маркшейдерийн холбооноос зохион байгуулсан "Олон улсын зуны сургууль 2017" нэртэй олон улсын маркшейдер оюутнуудын зуны сургалт дадлага ОХУ-ийн Байгаль нуурын үзэсгэлэнт Ольхон арал дээр болж өндөрлөлөө. Энэхүү дадлага нь маркшейдер мэргэжилээр суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцуулах, оюутнуудын ур чадварыг шалгах зорилготой байв. ОУМХ болон Ирхүүгийн техникийн  их сургууль тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан бөгөөд HEXAGON фирмийн Leica, ARTGEO фирмийн RIEGL мөн GeoSCAN фирмүүд ивээн тэтгэж, өөрсдийн техник технологи, программ хангамжийг оюутнуудад танилцуулсан. 

        Уг дадлагат ОХУ, Монгол, БНХАУ, Тажикстан, Узбекстан улсуудаас оюутнуудын төлөөлөл оролцсон. Монгол улсыг төлөөлж ШУТИС-ийн ГУУС-д маркшейдер мэргэжилээр суралцаж буй А.Алтангэрэл, М.Болдбаатар болон ММХ-ны гишүүн Г.Пүрэвсүрэн нар оюутнуудын дунд зохиогдсон олимпиад тэмцээнд амжилттай оролцож иржээ. 

 

          

          

          

          

Монголын Маркшейдерийн Холбоо

2017 он