УУЛ УУРХАЙН АЯЛАЛ /АНУ, Невада муж/

УУЛ УУРХАЙН АЯЛАЛ
АНУ, Невада муж

шинэ боломж нээх аялал

АНУ-ын Невада мужид байрлах томоохон уурхайнуудтай танилцаж, бизнесийн түншлэл бий болгож, хөрөнгө оруулалт татах шинэ боломж нээх аялалд та бүхнийг урьж байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ

•   Өдөр 1 – Reno, NV – Аялалын танилцуулга, маршрут, Тахое нуурын аялал

•   Өдөр 2 – Carson City, NV – Уул уурхайн бодлогын уулзалт, Виржиниа хотын аялал

•   Өдөр 3 – Elko, NV, Newmont алтны уурхайн аялал

•   Өдөр 4 – Tonopah, NV,  Silver Peak литийн уурхайн/ Нарны цахилгаан станц үзэх

•   Өдөр 5 – Las Vegas, NV, Неведагийн уул уурхайн хуультай танилцах

•   Өдөр 6 –Олон улсын нислэг

Хөрөнгө оруулалгчидтай уулзах уулзалт тусгайлан зохион байгуулагдана.

НЕВАДАГИЙН ТУХАЙ:

Сиерра Невада нурууны зүүн ба баруун зах, хөндийн зэргэлдээх Тахoе нуурын сав газарт 9000 жилийн өмнө овог аймгуудын түүх бий болжээ. Вашои овог нь эртний гүнзгий үндэстэй бөгөөд сүнслэг мөн соёлын төв болох Тахое нуурыг хүрээлэн Хооние нуураас Моно нуур хүртэлх газрыг хамардаг. Пайту овог нь Пирамид нуурын сав газарт амьдарч байсан ба орчин үеийн Невада, зүүн Орегон, баруун Юта, Калифорнийн зүүн, өмнөд, Аризонагийн хойд хэсэг, өмнө зүгийн Айдахо мужуудаар баруун Шошеон овгийн нутаг дэвсгэрүүд байрладаг байжээ.

АНУ-ын Калифорни мужид баруун тийш шилжих хөдөлгөөнд оролцож байсан хайгуулчид, цагаач, алт хайгчдын зам дээр энэ нутгийн уугуул иргэдийн буурь байжээ. Хайгуулч Жон С.Фремонтийн 1848 экспедицийн домогт скаут Кит Карсон нь барууны ертөнцөд зориулсан Невада мужын үндэс суурийг тавьсан байна. Карсоны хөндийд Геноу хотод 1851 онд анхны байнгын суурин байгуулагдсан бөгөөд Невада муж улсыг 1864 оны 10-р сарын 31-д Ерөнхийлөгч Абрахам Линколн нэгдсэн улсын 36-р мужаар зарлажээ.

19-р зуунд Невада муж улс хамгийн өндөр харь орноос ирсэн оршин суугчидтай байсан бөгөөд ихэнхи уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Виржиниа мужийн мөнгөний уурхайнууд Невада хотыг 1800-аад оны дунд үеэс алдаршуулж, уурхайнуудын нөөц барагдаж эхэлмэгц оршин суугчид буурч эхэлжээ. Гэсэн хэдий ч, энэ зууны эхээр Тонопа, Голдфилдфэд их хэмжээний мөнгө, алтны томоохон орд газруудыг нээн илрүүлсэн нь шинэ тэсрэлт болсон. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй эрхэлж эхэлсэн нь мужийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 1931 онд Невада мужийн эдийн засгийг тогтворжуулахын тулд мөрийтэй тоглоомийг албан ёсны болгож, татварын орлогыг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон хуульчлжээ.

НЕВАДА ДАХЬ УУЛ УУРХАЙ:

Невада мужын уул уурхайн салбар нь 19-р зууны технологийн дэвшлийн амин чухал эх үүсвэр байсан бөгөөд инженер, шинжлэх ухаан, инновацийн шинэчлэлийг үргэлжлүүлж байна. Невада мужийн Mackay их сургууль нь Рено хотод байрладаг бөгөөд дэлхийн хамгийн алдартай уул уурхайн сургуулиудын нэг юм.

Невада мужид 12,000 гаруй хүн уул уурхайн үйлдвэрлэлд ажилладаг бөгөөд мужийн хамгийн өндөр цалин буюу жилд дундажаар 83,000 ам.доллар авдаг байна. Уул уурхай нь өргөн хүрээний дэмжлэгийг шаарддаг. Уул уурхайн ажил бүрт ойролцоогоор дөрвөн ажлын байр бий болж уул уурхайн салбарт хэрэглэгдэх бараа, үйлчилгээг үзүүлдэг.

Таны өдөр бүр ашигладаг ихэнхи эд зүйлсэд Невадагийн өчүүхэн хэсгүүд агуулагдаж байгаа. Невадагийн эрдэс бодис нь барилгын материал, компьютер, батарей, бусад олон бүтээгдэхүүнд агуулагдан дэлхий даяар өдөр тутам хэрэглэгдэж байна. Лондонгийн олимпийн медаль хүртэл илүү гялгар байгаа нь Невада алтны ач юм.

ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Аялалын маршрут (1300 км)

1 дэх өдөр – Reno, NV – Аялалын танилцуулга, маршрут, Тахое нуурын аялал

  1. Солилцооны хөтөлбөрийн менежер Майкл Граф танилцуулга хийнэ
  2. Невада мужийн их сургуулийн Keck музейг үзнэ
  3. Невада мужийн их сургуулийн Уул уурхай, Геологийн сургуулийхантай уулзана
  4. Невадагийн уул уурхайн холбоотой уулзана
  5. Тахое нуураар аялана

2 дахь өдөр – Carson City, NV – Уул уурхайн бодлогын уулзалт, Виржиниа хотын аялал

  1. Невада мужын ЗДТГ-ын Эдийн засгийн хөгжлийн газартай уулзана
  2. Nevada Capitol Building болон Nevada мужын музей үзнэ
  3. Невада мужийн ашигт малтмалын комисстой уулзана
  4. Виржиниа хотоор аялана

3 дахь өдөр – Elko, NV, Newmont алтны уурхайн аялал

  1. Carlin Goldstrike уурхайн аялал, Barrick Mines компанийн удирдлагуудтай уулзана
  2. Ковбой урлаг, эдлэл хэрэгсэлийн музей үзнэ
  3. Famous Star ресторанд хооллоно

4 дэх өдөр – Tonopah, NV,  Silver Peak литийн уурхайн/ Нарны цахилгаан станц үзэх

  1. Клэйтон хөндийн литийн уурхайн аялал
  2. 110 мегаваттын цэвэр нарны дулаан, цахилгааны станц Crescent Dunes Solar Energy төсөлтэй танилцана 

5 дахь өдөр – Las Vegas, NV, Неведагийн уул уурхайн хуультай танилцах

  1. Невада ба Холбооны уул уурхайн хуулиудыг Bauman and Associates Law Group танилцуулна
  2. Лас Вегас дахь Невадагийн Их Сургуулийн Газарзүйн профессор Памела В. Бернлитай уулзана

6 дахь өдөр – Олон улсын нислэг

 

Монголын Маркшейдерийн Холбоо

2019 он