“МЭРГЭЖЛИЙН ХЭМЖИЛТИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН” ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОЖ, БАГААРАА 3-Р БАЙРАНД ОРЛОО

БНХАУ-ын Уул уурхайн яам дэмжлэгтэйгээр  Хятад улсын төмрийн хүдрийн уурхайнуудын ивээн тэтгэсэн Гуанжоу хотын Худалдаа харилцааны политехникийн дээд сургууль дээр “Мэргэжлийн хэмжилтийн ур чадвар”-ын олон улсын уралдаан 2018 оны 11 сарын 15-аас 25–ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Уг уралдаанд Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Пакистан, Мянмар, Камбоджи, Киргизстан, БНХАУ, Монгол, Лаос, Казакстан зэрэг 9 орны их дээд сургууль, коллежид магистр, бакалаврын шатанд суралцаж байгаа 18 оюутнууд оролцож, мэргэжлийн ур чадвараа сорилоо. 

Монгол улсаа болон ШУТИС-ийг төлөөлөн ГУУС-ийн Геодезийн салбарын дэд профессор, доктор Г. Уранбайгаль “Уул уурхайн маркшейдер” мэргэжлийн III ангийн оюутан Б. Амгалан, IV ангийн оюутан Ө. Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй багийг удирдан оролцсон.

Оролцогч магистрант, бакалавр оюутнууд 4 хоног сургалтанд сууж, хоёр төрлөөр өрсөлдсөн. Мэргэжлийн хэмжилтийн ур чадварын уралдаан нь 2 төрлөөр явагдсан бөгөөд эхний уралдаанд “Total station- багажийн газрын доорх хэмжилт, зураглал” төрөлд 2-р байр, хоёрдугаар уралдаанд “ II ангийн нивелирдлэг”-ийн төрөлд 3-р байрыг тус тус эзэлсэн.  Орчин үеийн багаж тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан мэргэжлийн  ур чадвараар нийт 9 орны их дээд сургуулийн магистр, бакалаврын оюутнуудтай өрсөлдөж, багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлж, амжилттай оролцоод ирсэн байна.

Мөн 35000 юаны үнэ бүхий бэлгийн “South” фирмийн NTS-332R4 маркын “Тotal station”  багажийг  ГУУС-д хандивлав.

БНХАУ-ын Гуанжоу хотын худалдаа харилцааны политехникийн дээд сургуулиас
зохион байгуулсан Олон улсын маркшейдерийн мэргэжлийн ур чадварын
уралдааны үеийн зургууд

Олон улсын мэргэжлийн ур чадварын уралдааны нээлт

А хэсгийн уралдаанд оролцож байгаа багийн гишүүд

South фермийн “Total station хэмжилтийн багаж хүлээн авав

Уг уралдаанд оролцсон 9 орны багийн удирдагч багш, оюутнууд, зохион байгуулсан удирдлагуудын хамт

Гуанжоу хотын аялал

Олон улсын мэргэжлийн ур чадварын уралдааны шагналууд

 

ШУТИС, ГУУС-ийн Геодезийн салбарын
дэд профессор, доктор Г. Уранбайгаль

2018 он