“МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2018” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 12-р сарын 21 ний өдөр “МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2018” -ыг Монголын маркшейдерийн холбоо нь ГУУС-ийн Геодезийн салбартай хамтран ШУТИС-ийн номын сангийн Е-604 хурлын танхимд зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний бага хурал нь Уул уурхайн маркшейдерийн чиглэлээр гадаад дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд, төгсөгчид, инженер техникийн ажилтан, судлаачдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, урамшуулах, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

 

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод

 

Хуралд “Судлаач-инженер”, “Судлаач-оюутан” гэсэн 2 ангиллаар илтгэл хэлэлцүүлсэн.

Судлаач-инженер ангилалд:

I байранд “Багануурын нүүрсний хөрсний чулуулгийн уул-геометрийн болон квалиметрийн судалгаа”

Илтгэгч: Т. Номин /Багануурын нүүрсний ил уурхайн инженер маркшейдер/,

Илтгэгч: Г. Долгоржав /Оюутолгойн хүний нөөцийн мэргэжилтэн/

II байранд “Цанхийн уурхайн нүүрсний давхаргын таазны хаягдал, бохирдолтын судалгаа”

Илтгэгч: Л. Доржсүрэн /Эрдэнэс-Тавантолгой ХК-ны уулын хэлтсийн дарга/,

Илтгэгч: Б. Мөнхзаяа /Эрдэнэс-Тавантолгой ХК-ны ахлах маркшейдер/  

III байранд “Нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /UAV/-ийн технологиор маркшейдерийн зураглал үйлдэх, түүний нарийвчлалыг судлах нь”

Илтгэгч: Г. Пүрэвсүрэн /Оюусөүрвей ХХК-ийн маркшейдер инженер/,

Илтгэгч: Э. Тэмүүлэн /Оюусөүрвей ХХК-ийн маркшейдер инженер/ 

 

Эрдэм шинжилгээний бага хурлын “СУДЛААЧ ИНЖЕНЕР” ангилалд байр эзэлсэн илтгэгчид

 

Судлаач-оюутан ангилалд:

I байранд “Шивээ-Овоо болон Багануурын ил уурхайн нүүрсний чанарын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлын зүй тогтлын судалгаа” сэдэвт илтгэл

Илтгэгч: Б. Амгалан /Уул уурхайн маркшейдерийн 3-р курсын оюутан/

Удирдагч: Г. Уранбайгаль /ГУУС-ийн дэд профессор, доктор (Ph.D)/

II байранд “Хайлуур жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн судалгаа” сэдэвт илтгэл

Илтгэгч: А. Давааноров /ГУУС, уул уурхайн менежментийн  4-р курсын оюутан/    

Удирдагч: Ц. Цэгц /АМГТГ-ын мэргэжилтэн/

III байранд  “GNSS-ийн хэмжилтийн үр дүнд гарах алдааны нөлөөллийг тооцох нь” сэдэвт илтгэл

Илтгэгч: Ц. Батням /Геодезийн 4 курсын оюутан/           

Удирдагч: Б. Болормаа /ГУУС-ийн ахлах багш/

2-р курсын оюутны дунд

I байранд “Нүүрс олборлолт, зах зээлийн судалгаа” сэдэвт илтгэл

Илтгэгч: Л. Дөлгөөн  /Уул уурхайн маркшейдерийн 2-р курсын оюутан/

Удирдагч: Г. Уранбайгаль /ГУУС-ийн дэд профессор, доктор (Ph.D)/ нарын илтгэлүүд тус тус шалгарч байр эзлэлээ.

 

Эрдэм шинжилгээний бага хурлын “СУДЛААЧ ОЮУТАН” ангилалд байр эзэлсэн илтгэгчид

 

 

 

  

Ивээн тэтгэгч байгууллагууд

 

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг “Хишиг Арвин индустриал” ХХК болон “Поларис консалтинг инженеринг” ХХК-иуд ивээн тэтгэгч байгууллагаар оролцсонд талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

 

 

Г. Уранбайгаль /ММХ-ны нарийн бичгийн дарга/

2019 он